Эн Жи Юнайтед Фарма ХХК нь Монгол Улсад эм, биологийн идэвхт бүтээгдэхүүний ханган нийлүүлэлт, бөөний болон жижиглэнгийн худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Бид олон улсын жишиг, стандартыг тууштай нэвтрүүлж, эм хангамжийн салбарт чанар, найдвартай байдал, мэргэжлийн үйлчилгээний жишиг тогтоон ажиллаж байна.

Эрхэм зорилго
Монгол Улсын хэмжээнд болон олон улсын түвшинд эм, биологийн идэвхт бүтээгдэхүүн нийлүүлэлтийн салбарт итгэл даах, тогтвортой, хариуцлагатай түнш байж, хүн амын эрүүл мэндэд бодитой хувь нэмэр оруулах.

Алсын хараа
Эм ханган нийлүүлэлт болон эмийн худалдааны салбарт олон улсын жишигт нийцсэн, тэргүүлэх үндэсний компани болж төлөвшин, Монгол Улсын эрүүл мэндийн тогтолцооны хөгжлийг дэмжих.
Бидний зарчим
Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдсэн, олон улсын чанарын баталгаатай бүтээгдэхүүн нийлүүлэх
Эмчилгээний өндөр идэвхитэй эм, биологийн бүтээгдэхүүнээр хэрэглэгчдийг хангах
Эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэхэд хувь нэмэр оруулах
Бараа бүтээгдэхүүний чанар, хадгалалт, хамгаалалтыг дээд зэргээр хангасан агуулах, хүргэлтийн системтэй байх
Зах зээлд шударга өрсөлдөх, ёс зүйтэй бизнесийн соёлыг эрхэмлэх
Соёлтой, мэргэжлийн үйлчилгээ үзүүлэх
Ажилтнуудын мэдлэг, ур чадварыг тасралтгүй хөгжүүлэх
Компанийн нийгмийн хариуцлагаа ухамсарлан нийгмийн халамжид хувь нэмэр оруулах
Салбарын хөгжлийг дэмжих сургалт, үйл ажиллагаа, ивээн тэтгэлэг тогтмол зохион байгуулах
5
Охин компаниуд
7+
Ажилласан жил
60
Эн Жи Юнайтед Фарма ажилчид
1,3k+
Импортын бүтээгдэхүүний тоо